Тэмүүлэл хиймэл дагуул нь Мазаалай хиймэл дагуултай адил 10см3 хэмжээтэй, 1.33 кг-аас ихгүй масстай, 1U кубсат ангиллын хиймэл дагуул юм. Хиймэл дагуулын тэжээлийн эх үүсгэвэр нь 10 ширхэг нарны фото цахилгаан үүсгүүр байх бөгөөд хиймэл дагуулын хэрэглэх цахилгаан чадал нь 5 ватт орчим байна. Хиймэл дагуул нь UHF долгионы мужид мэдээлэл дамжуулж хүлээн авах бөгөөд Монгол Улсын Их Сургуулийн газрын станцаас удирдана. Тэмүүлэл хиймэл дагуул нь ойролцоогоор 400км –ын өндөрт дэлхийг 51o градусын налуу хавтгай орбитоор тойрон эргэлдэх бөгөөд дэлхийг өдөрт 14-өөс 15 удаа тойрон эргэлдэнэ. Хиймэл дагуулын ашигтай ажиллах хугацаа сансарт гарч ажиллаж эхэлснээс хойш нэг жил бөгөөд 2021 онд хөөргөхөөр төлөвлөж байна.

ТЭМҮҮЛЭЛ хиймэл дагуул нь технологийн туршилт, шинжлэх ухааны судалгааны дараах дөрвөн үүрэг даалгаврыг сансарт гүйцэтгэнэ.

ЭХ ОРНЫХОО ЗУРГИЙГ САНСРААС АВЧ ИЛГЭЭХ

Монгол Улс нь өргөн уудам газар нутагтай, хүн ам нь хөдөө нутагт маш сийрэг, хот газарт шигүү суурьшсан, байгалийн баялаг ихтэй, цаг уурын өөрчлөлтийн нөлөө нь хүчтэй мэдрэгддэг, ган, зуд, ой хээрийн түймэр зэрэг олон гамшигт үзэгдлүүд тохиолддог зэрэг онцлог шалтгаанууд нь хүн зоны аюулгүй амьдрах боломжийг хангахад хиймэл дагуулын зураглал, мэдээллийг ашиглахаас өөр аргагүйд хүргэж байдаг. Тиймээс энэ төрлийн хэрэгцээ шаардлагыг хангах, сансраас тандан судлах, дэлхийн гадаргыг зураглах хэрэглээний хиймэл дагуулыг бүтээхэд хэрэглэгдэх камерын систем технологийг хөгжүүлэх, турших зорилготой. Энэ даалгаврын зорилго нь эх орныхоо зургийг сансраас RGB мужид авч радио долгионоор газрын станц уруу илгээн, амжилттай татаж авах юм.

АЛСЫН ЗАЙНААС МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ХАГАС ДАМЖУУЛАГЧ ТӨХӨӨРӨМЖИЙН САНСРЫН ЦАЦРАГТ ЭВДРЭХ МАГАДЛАЛЫГ ШАЛГАХ

Сансрын технологийн салбар хөгжихийн хэрээр сансарт ашиглах эрчим хүчний эрэлт хэрэгцээ өссөөр байна. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөн сансарт өндөр хүчдэл гаргаж авах, ашиглахад техник технологийн сорилттой тулгараад байгаа билээ. Сансрын өндөр энергитэй цацраг нь хагас дамжуулагч элементээр нэвтрэн гарахдаа уг элементийг бүтцийг эвдлэн, эсвэл уг элемент дотор цэнэг бий болгосноор өндөр гүйдэл гүйн төхөөрөмжийг сүйтгэдэг болох нь шинжлэх ухаанаар ч, туршилтаар ч баталсан. Бүх л төхөөрөмж нь хагас дамжуулагч элементүүдээс бүтдэг өнөө цагт энэ нь томоохон бэрхшээлүүдийг дагуулж байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд Шинжлэх ухааны талаас хувь нэмэр оруулах ажлыг доктор Д.Эрдэнэбаатар Япон улсад суралцах хугацаандаа хийж томьёолсон юм. Харин түүний хийсэн онолын болон симулъяцийн үр дүнг сансрын орчинд шалгасан туршилт хийгдээгүй байгаа бөгөөд Тэмүүлэл хиймэл дагуул нь энэ туршилтыг сансарт анх хийж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны судалгааны үр дүнг танилцуулахыг зорьж байна.

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ИНТЕРФЭЙСИЙГ САНСАРТ ПРОГРАМЧЛАХ

Хиймэл дагуулын найдвартай ажиллагааг сайжруулахад хамгийн өргөн хэрэглэгддэг арга нь “hardware” буюу техник хангамж нөөцтэйгээр анхнаасаа төлөвлөж хийх. Өөрөөр хэлбэл ямар нэгэн систем эвдэрсэн тохиолдолд түүнийг орлон ажиллах нөөц системийг давхар тээвэрлэж явна гэсэн үг юм. Ингэх нь хиймэл дагуул сансрын хөлгийн массыг нэмэгдүүлж өртөг өндөрсөх үндэс болдог.